Аз жаргалын тэнцвэр.

Khastulga Gantulga
3 min readMay 13, 2021

--

ойрд өөрийгөө илтгэх чадвар нэлээн дутмаг болчихсоноо анзаараад хичээж байгаа.Тэгээд өөрийгөө сорьж үзэхээр ШУТИС оюутнууд дунд явуулсан илтгэлийн тэмцээнд оролцсон илтгэлээ сонирхуулъя. 3 минутын илтгэлд зориулсан учир богинохоон. Хэрвээ цааш дэлгэрүүлвэл Карл Саганы Billions & Billions номны 2 эссений санаа болон бас бус зүйлийг нэмээд энэхүү илтгэлээ баяжуулая гэж бодож байна. Үдээш хойш цайны цагаараа л бэлдээд орсон тул бага зэрэг өө ажиглагдах байх.

Өнөөдөр 2021 оны 5 дугаар сарын 13-ны энгийн л нэгэн өдөр. Харин өдгөөгөөс 10 жилийн өмнө бидэнд хэн нэгэн аливаа тэмцээн уралдаан, хурал цуглаан бүх зүйл дижитал байдал шилжин компанийн ажилчид гэрээсээ ажиллан, оюутан сурагчид танхимын хичээлд суух шаардлагагүй болж сургууль руугаа зүглэхчгүй бүтэн 2 жилийг үднэ гэж хэлвэл бид итгэх байсан болов уу?

Одоо харин би та бүгдээс асуулт асууя.Хүн болгонд сэтгэл түгшээсэн, зовоосон зүйлс байдаг нь үнэн.Та үүний бусадтайгаа сэтгэлээ онгойтол хэзээ хамгийн сүүлд ярилцсан бэ? эсвэл зүгээр чатаар л хэн нэгэнд хуваалцаж байна уу? аз жаргалтай байж та үнэхээр чадаж байна уу? Одоогийн байгаа амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ? Эргэцүүлээд нэг үзээрэй.

Энэхүү илтгэлийг сонсож буй бүх хүнийг нүдээ аниад надтай хамт цаг хугацааны аялал хийхийг хүсэе. За бүгдээрээ нүдээ аниад дотроо төсөөлцгөөе. Өөрсдийгөө бид ердөө 100-хан жилийн өмнө буюу 1900 онд төржээ гээд төсөөлөөд үзээрэй. Таныг 14 настайд нь дэлхийн 1-р дайн эхэлнэ. 18 нас хүрэхэд энэ дайн дуусч 22 сая хүний амь үрэгдсэн байна. Төд удалгүй одоогийн корона вирусаас хэд дахин илүү хор хөнөөлтэй Испани томуу гарч 50 сая хүний амь насыг авж одно. Арай гэж амьд үлдэхэд дөнгөж 20 настай байна. 29 настайд нью йоркийн хөрөнгийн бирж нурж, дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр инфляц, ажилгүйдэл, өлсгөлөнтэй тулгарч энэ хар нүхнээ гарах хэрэгтэй болно. Энэ бүхнийг төсөөлөхөд нэг л хол санагдаж байвал Монголынхоо түүхрүү буцаад үзэцгээх юм бол бид 200 гаруй жилийн дарангуйлал дор байсан манж чин гүрний эсрэг дөнгөж тэмцэж эхлэж байх болно. Цаашлаад 39 нас хүрэхэд Дэлхийн хоёрдугаар дайн эхлэж 45 насанд маань дуусна. Холокост буюу хоморголон устгалд нийтдээ 60 сая хүний амь эрсэднэ. Энэ бүгдийн ард гарсан ч 52 настайд солонгосын дайн эхэлж Цаашлаад 64 настайд Вьетнамын дайнаар үргэжлээд 75 хүрэхэд дуусна. Аймшигтай байгаа биз? Хар дарсан зүүд шиг.

Одоо харин бид нүдээ нээгээд энэ үедээ шилжиж ирцгээе. 2000 онд төрсөн 21 настай хүүгийн Амазаоноос захиалсан бараа нь ирэхгүй удахад л дэлхий сүйрсэн мэт аашилж, мөн фэйсбүүк, инстаграмд оруулсан зураг нь 50 лайк хүрэхгүй бол сэтгэлээр унадаг. Амьд үлдэхийн төлөө тэмцэж ирсэн түүхт хүмүүсийн үр сад бид өнөөдөр хязгааргүй хэрэглээ хүсэл шуналынхаа боол болж Аз жаргалаасаа алсарсаар байна.

2021 онд бидний ихэнх нь хангалттай тав тухтай орчинд амьдарч, гэрээсээ олон төрлийн энтертайнмент үүсгэвэрт холбогдож, өөрсдийн хэрэгцээнээсээ хэт давсан хэрэгцээтэй байна.Хүмүүс бид амьдралдаа зөндөө олон зүйл дээр гомдоллож аз жаргалаа мэдэрдэггүй.. Бидэнд тог, ус дулаан, утас, хоол, хоргодох байр гээд бүгд байна. Өмнө нь эдгээр хүний наад захын хэрэгцээ бүхлээрээ хэзээ ч бүрэн хангагдаж байгаагүй. Гэсэн ч хүн төрөлхтөн бүхий л амь эрстсэн нөхцөлд амьд гарч, хэзээ ч өөрсдийн төрөлх баяр баясгалангаа одоогийнх шиг ээ гээж байсангүй.

Ингээд энэхүү илтгэлээ нэгэн уриалгаар төгсгөё.
Юу байгаадаа талархан өнгөрсөнөөсөө өвлөж биш ирээдүйгээсээ зээлж авсан эх дэлхийдээ ээлтэй хандаж хязгааргүй хэрэгцээгээ хязгаарлаж. Завгүй амьдралаасаа түр амсхийж юу байгаадаа талархан бүгдээрээ Аз жаргалаа мэдэрцгээе.

--

--

Khastulga Gantulga
Khastulga Gantulga

Written by Khastulga Gantulga

Сайн уу би Хасаа байна. Миний бичсэн зүйлсийг та уншдаг бол сэтгэгдэлээ заавал үлдээж байгаарай. Баярлалаа.

No responses yet